Америкийн Кино Өдөрлөг 2019: 
"Агуу санаа гэж юу вэ?" кино зохиолын сургалт

12 сарын 12-18нд, Америкийн соёлын төвд, үнэ төлбөргүй.

 

АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын кино институт хамтран “Америкийн кино өдөрлөг 2019” –ийг “Монгол-Америкийн Залуучуудын Жил 2019”-ын хүрээнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино.

 

Америкийн кино өдөрлөг 2019 хүрээнд 10 кино бүтээлийг iCinema кино театрт 2019 оны 12-р сарын 13-16 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ба “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Иейтс (Cameron Yates) айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ. Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч, кино зохиолч Жефф Стокуэлл (Jeff Stockwell) айлчилж 2019 оны 12-р сарын 12,13,16,17-нд Монголын кино уран бүтээлчдэд кино зохиолын “Агуу санаа гэж юу вэ?” 4 өдрийн төвлөрсөн, мэргэжлийн, үнэ төлбөргүй сургалт явуулна. Сургалт нь дараах агуулгыг кино уран бүтээлчдэд хүргэхийг зорьж байна.

 

Үүнд:

  • Бүтээлч хамт олноос үлгэрлэх, зохиолч, продюсер, найруулагч нартай хамтран ажиллах арга барил
  • Тэмдэглэл харилцан солилцох, өгөх, хүлээж авах г.м үйл явцыг ойлгох
  • Зохиол бүтээх үйл явцын гол хэсгүүд болох үндсэн санаа, түүх, бүтэц, дүрийн замнал г.м элементүүдийг хэлэлцэх
  • Кино зохиол бичихэд тулгардаг асуудлууд, өөрт байгаа санааг цэгцлэх, бичих дадал г.м зүйлсийг судлах
  • Кино зохиол, төслөө танилцуулж питч хийж сурах

 

Сургалтанд кино зохиолын шинэхэн санаа бүхий (тухайн санаагаа хөгжүүлээгүй байгаа) 15 кино уран бүтээлчийг шалгаруулж хамруулах ба хамрагдах хүсэлтэй уран бүтээлчдийг 2019 оны 11-р сарын 18-наас 12-р сарын 5-ны дотор mfi.mn цахим хуудсаар бүртгэнэ. Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монголын кино институтийн 88086048 утас болон info@mfi.mn имэйл, АНУ-ын ЭСЯ 7007-6045 утсаар холбогдож авна уу.

 

#AmericanFilmShowcase
#YearOfYouth2019
#ЗалуучуудынЖил2019
#AFSMongolia
#ExchangeOurWorld
#FilmDiplomacy

 

Сургалтыг удирдан явуулах кино зохиолч:

 

https://lh5.googleusercontent.com/OfjKzIkvHpQq4POJu9UU5hlZTjX6Ms1IAAuBN8dCGsUMzRTmR9-11BZLjYM8ad6-fplW-DEpmL3NDKLLDrmNsFRJ5RiEa7z-kYYX6GrYzwrnAc8JzYSffkQQvnSQhGukDAalsu9YSQM3CSAd4Q

 

Жефф Стокуэлл нь кино зохиолч бөгөөд Академийн шагналт Жоди Фостерийн продюсер хийн өөрөө тоглосон “Тахилын ширээний хөвгүүдийн аюултай амьдрал” (The Dangerous Lives of Altar Boys), “Ойворгон өдрүүд” (Wilder Days), “Осман гүрнийн дэслэгч” (The Ottoman Lieutenant), Уолт Диснейн “Терабитиад хүрэх гүүр” (Bridge To Terabithia), “Цаг хугацааны нугалаа” (A Wrinkle in Time) уран сайхны кинонуудын зохиол дээр ажилласан туршлагатай. Мөн “Перси Жексон ба Олимпичууд: Аянгын хулгайч” (Жексон Percy Jackson & The Olympians: The Lightning Thief), “Хамгаалагчид амилсан нь” (Rise of The Guardians) ба “Би-Эф-Жи” (The BFG) хэмээх зөгнөлт бүтээлүүд, кино төслүүд дээр хамтран ажиллаж байв. Жефф 2016 онд Пиксар студийн гэрээт зохиолчоор ажиллаж, олон тооны бие даасан буюу студийн төслүүд болох “Эдвард Тюлейний гайхалтай аялал” (The Miraculous Journey of Edward Tulane), Эм-Жи-Эм (MGM) -тэй хамтарсан “80-Долларын аварга” (The Eighty Dollar Champion), Фокс Серчлайт (Fox Searchlight) -тай хамтарсан “Артур Пепперийн сониуч зан” (The Curious Charms of Arthur Pepper) гэх мэт бүтээлүүд дээр ажилласан.

 

Жефф Лос-Анжелес дахь олон улсын Фильм Индепендент (Film Independent) байгууллагын кино зохиолын лаборатори сургалтын багш/ментороор 2004 оноос хойш ажиллаж байгаа юм. Фокс зохиолчдын санаачлага (Fox Writers’ Initiative)-д мөн ажилладаг мөн хэд хэдэн олон улсын кино зохиолын сургалтыг удирдсан туршлагатай.

This website is created with Website Builder - Ucraft
i want a website like this
Ucraft is a free website builder that provides web designers, marketers and business owners with a set of web design tools to start their next awesome project in minutes. No coding or designer skills needed. Go to Ucraft