Алтан хальс кино наадам 2019 Бүрэн хэмжээний үзвэрүүд
AKIFF 2019 Feature Film Presentations

Нээлтийн кино 
Opening Film 

Өндөг  
Öndög
96’ Монгол/Mongolia  
Ван Чюанань 
Wang Quan’an 
Берлиний кино наадам 2019 уралдаант хэсэг/Berlinale 2019 Main Competition 

6 сарын 4 19:30 цагт iCinema 1-р танхим 
Монгол хэл Англи хадмалтай/Mongolian with English subtitle 

Монголын тал нутагт хүн амины хэрэг гарна. Хэргийн газрыг түр харж хандах үүрэг малчин бүсгүйд оногдоно. Бүсгүй хээрийн боохой, саахалтын эр, хэнийг ч болов үргээгээд явуулж дөнгөх нэгэн. Тэрээр эх нутгийнх нь домогтой нарийн сэжмээр холбогдсон хэтийн зорилго тээж явах ажээ. 

A murder case in the Mongolian steppe. A herder is asked to guard the crime scene - a woman who resolutely scares off both wolves and her neighbor. She has her own plans for the future, which are closely linked to the myths of her homeland. 
 

Миний биеийн дурсамж 
Memories of My Body 
105’ Индонез/Indonesia 
Гарин Нугрохо 
Garin Nugroho 
Венецийн кино наадам 2018 Orizzonti/Venice Film Festival 2018 Orizzonti 

6 сарын 5 16:00 цагт iCinema 2-р танхим (+18) 
Индонез хэл Англи, Монгол хадмалтай/Indonesian with English, Mongolian subtitle 

Төв Ява арал дээр бага насандаа эцэгтээ хаягдсан Жуно хэмээх хөвгүүн эрчүүл нь эмэгтэйлэг дүр төрхөд хувирдаг Ленггер бүжгийн чуулгад элсэнэ. Гэвч Индонезийн улс төр, нийгмийн ороо бусгаа байдлаас үүдэн холын аянд гарахаас аргагүйднэ. Замын туршид сонин хачин хүмүүстэй танилцана. 

In Central Java, Juno, a pre-teen abandoned by his father, joins a Lengger dance centre where men assume feminine appearances but the political and social upheaval in Indonesia forces him on the road, meeting remarkable people on his journey. 
 

Алсад гялалзах тэр нэгэн од 
The Star Shining in the Sky
90’ Монгол/Mongolia 
Мөнхбаатарын Сэргэлэн 
Sergelen Munkhbaatar 
Дэлхийн нээлт/World Premiere 

6 сарын 6 16:00 цагт iCinema 2-р танхим 
Монгол хэл Англи хадмалтай/Mongolian with English subtitles 

Тус кинонд бяцхан охин хийгээд бөө өвгөний дүрээр хүн ба нийгэм, хүн ба байгаль, нийгмийн хөгжил, зөрчлийн тухай өгүүлнэ. 

This movie illustrates the conflict between human and society, human and nature through two characters of a little girl and an elderly Shaman.  
 

Ойролцоо үгс 
Synonyms 
96’ 2019 
Франц, Израиль/France, Israel 
Надав Лапид 
Nadav Lapid 
Берлиний кино наадам 2019 Алтан баавгай/Berlinale 2019 Golden Bear 

6 сарын 7 18:30 цагт iCinema 2-р танхим (+18) 
Франц, Еврей, Англи хэл Англи, Монгол хадмалтай/French, Hebrew and English with English and Mongolian subtitles 

Залуу израиль эр өөрийн үндэс угсааг нуухын тулд Франц-Еврей хэлний толь бичгийн тусламжтайгаар Парист дүрвэн амьдарна. Уг бүтээл 2019 оны Берлиний кино наадмын дээд шагнал Алтан баавгайг хүртсэн юм. 

A young Israeli man absconds to Paris to flee his nationality, aided by his trusty Franco-Israeli dictionary. This film won the Golden Bear Award from Berlinale 2019. 
 

Донбасс 
Donbass 
110’ 2018 
Украин/Ukraine 
Сергей Лозница 
Sergei Loznitsa 
Каннын кино наадам 2016 Ан Сэртен регар шилдэг найруулагч/Cannes 2016 Un Certain Regard Best Director 

6 сарын 8 16:00 цагт iCinema 2-р танхим (+13) 
Украин, Орос хэл Англи, Монгол хадмалтай/Ukrainian and Russian with English and Mongolian subtitles 

Энэхүү үнэний дараах эрин цаг үед Зүүн Украинд суртал ухуулга, хуурах ов мэхний нөлөөн доор нийгэм уналтад орно. Эл кино нь Каннын кино наадмын Ан Сэртен Регар хэсэгт сонгогдон шилдэг найруулагчийн шагналыг найруулагчдаа авчирсан юм.   

In eastern Ukraine, society begins to degrade as the effects of propaganda and manipulation begin to surface in this post-truth era. It garnered the Best Director Award from Un Certain Regard section of Cannes Film Festival. 
 

Хаалтын кино 
Closing Film

Бүлээн нурам 
Warm Ashes 
77’ 1991 
Монгол/Mongolia 
Гомбожавын Жигжидсүрэн 
Jigjidsuren Gombojav 

6 сарын 8 19:00 цагт iCinema 2-р танхим (+13) 
Монгол хэл Англи хадмалтай/Mongolian with English subtitle 
Найруулагчийн хамт хэлэлцүүлэгтэй 

Галав юүлж, Агчин өвгөн Эсү, Мэсү хоёр охинтойгоо ертөнцөд үлдэв. Хүний мөрөөсөл болж өөрийн үр удмаа хорвоод үлдээх гэж амь тэмцэн шанална. Он цаггүй домгоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь яруу найрагч агсан Бавуугийн Лхагвасүрэн болон Гомбожавын Жигжидсүрэн нарын “Мөхлийн ирмэгт” цувралын 2 дахь бүтээл болно. 

Planet Earth is hit by meteors. In a far-away place, made out of rocks and rubble, a father and his two daughters seem to be the only survivors. They wander through the hostile landscape, imploring gods to help them meet other humans. In vain. After some time, they all three start wondering how to perpetuate humankind. The father will take a dramatic decision. The second part of At the Edge of Extinction Trilogy, poet Lkhagvasuren Bavuu and director Jigjidsuren Gombojav push censorship’s limits with this folktale adaptation. 
 

Дэлгүүрийн ажилчид 
In the Aisles 
125’ Герман/Germany 
Томас Штубер 
Thomas Stuber 
Берлиний кино наадам 2018 уралдаант хэсэг/Berlinale 2018 Main Competition 

6 сарын 5 18:30 цагт iCinema 2-р танхим 
Герман хэл, Монгол хадмал/German with Mongolian subtitle 

Монгол дахь Гёте институт 2019 оны Алтан хальс олон улсын кино наадмын хүрээнд Томас Штуберын “Дэлгүүрийн ажилчид” бүтээлийг толилуулж байна. Тус кинонд хоёр Герман нэгдсэний дараах үр дагаварт шууд болон шууд бусаар өртөгсдийн тухай өгүүлдэг. Киноны гол баатар болох Кристиан нэгэн дэлгүүрийн ундааны агуулахад шинээр ажилд ордог. Кристиан тус дэлгүүрийн амттаны тасгийн ажилтан Марион гэх бүсгүйд ухаангүй дурлах ба түүнгүйгээр энэ ертөнц учир утгагүй нэгэн хэвийн санагдана. 

Goethe-Institut Mongolia is presenting Thomas Stuber film In the Aisles in this year’s edition of Altan Khalis International Film Festival. This film depicts people who directly and indirectly faced the effects of German reunification. Main protagonist Christian begins to work as a shelf stacker at a supermarket and finds himself in a new, unknown world: the long aisles, the bustle at the checkouts, forklifts and “sweets Marion”. 

Дагалдан  
Apprentice 
96’ 2016 
Сингапур/Singapore 
Ү Жүнь Фөн 
Boo Junfeng 
Каннын кино наадам 2016 Ан Сэртен регар/Cannes 2016 Un Certain Regard 

6 сарын 6 18:30 цагт iCinema 2-р танхим  
Малай хэл Англи, Монгол хадмалтай/Malay with English and Mongolian subtitles 
Найруулагчийн хамт хэлэлцүүлэгтэй 

28 настай Айман хэмээх шоронгийн харгалзагч эр Сингапурын хамгийн чанга дэглэмтэй хорих ангиудын нэгт шилжиж ирнэ. Удалгүй шоронгийн цаазын ял гүйцэтгэгч Рахимын дагалдангаар ажиллана. Эл бүтээл Каннын кино наадмын Ан Сэртен Регар хэсэгт шалгаран өрсөлдсөн юм. 

Inevitably, a transfer to a maximum security prison will eventually challenge the integrity and ethics of a young correctional officer on his way to become a chief executioner.  
 

Би эхийгээ хөнөөсөн 
I Killed My Mother
96’ Канад/Canada 
Завье Долан 
Xavier Dolan 
Каннын кино наадам 2009 Найруулагчдын хоёр долоо хоног/Cannes 2009 Directors’ Fortnight 

6 сарын 8 13:30 цагт iCinema 2-р танхим (+13) 
Франц хэл Монгол хадмалтай/French with Mongolian subtitle 

Найруулагч өөрийн амьдралаас сэдэвлэн ээжтэйгээ амаргүй харилцаатай ижил хүйстэн залуугийн тухай уг киног бүтээжээ. Тэрбээр 16-тайдаа кино зохиолоо бичиж, 19-тэйдөө найруулж, гол дүрд нь тоглосон уг бүтээл Каннын кино наадмын Найруулагчдын хоёр долоо хоног хэсгээс гурван шагнал хүртэж байв. 
A semi-autobiographical story about Hubert as a young homosexual at odds with his mother. The film attracted international press attention when it won three awards from the Director's Fortnight program at the 2009 Cannes Film Festival. 
 

Short Export 2019 - Германд үйлдвэрлэв 
Short Export 2019 - Made in Germany 
95’  
Герман, Япон хэл дээр Англи, Монгол хадмалтай/German and Japanese with English and Mongolian subtitles 

6 сарын 7 16:00 цагт iCinema 2-р танхим 

Энэ удаагийн Алтан хальс олон улсын кино наадмын хүрээнд Монгол дахь Гёте институт богино хэмжээний бүтээлүүдээс бүрдсэн “Short Export” хөтөлбөрийг толилуулж байна. 14 дэх жилдээ зохиогдож буй энэ хөтөлбөрт дэлхийн олон улсад үзэгчдийн хүртээл болж буй Германы хамгийн сүүлийн үеийн шилэгдмэл богино хэмжээний кинонууд багтжээ. “Short Export 2019”-р толилуулж буй энэхүү 7 бүтээл нь Германы богино кино урлагийн уран сайхан, гоо зүй болон агуулгын олон талт байдлын илэрхийлэл юм. Эдгээр бүтээлүүд нь мөн чанар, эрэл хайгуул болоод ололтын тухай хошин, өвөрмөц байдлаар илэрхийлнэ... 

As part of Altan Khalis International Film Festival 2019 Goethe-Institut Mongolia presents the short program Short Export 2019. Once again and already in its 14th edition Short Export travels the world with a selection of current German short films.  Short Export 2019 presents seven entertaining films that illustrate the vast artistic and stylistic variety of the German short film scene. They wittily tell about identity, searching and finding... 
 

This website is created with Website Builder - Ucraft
i want a website like this
Ucraft is a free website builder that provides web designers, marketers and business owners with a set of web design tools to start their next awesome project in minutes. No coding or designer skills needed. Go to Ucraft