Хүндэт олон улсын зочид
Honorary International Guests

Артур Журавски 
Artur Żurawski PSC 

Польшийн кино зураглаач, найруулагч, гэрэл зурагчин тэрээр Германтай хил залгаа, Берлинтэй ойр оршдог, манан татсан үдэш, ховор шонгийн гэрлээрээ алдартай Чойна хэмээх жижиг хотод төржээ. Тэрээр 2000 онд Лодз дахь Польшийн Үндэсний Кино Сургуулийг кино зураглаачийн мэргэжлээр төгссөн юм. Польшийн кино зураглаачдын нийгэмлэг, Польшийн кино уран бүтээлчдийн холбооны гишүүн тэрбээр бүрэн хэмжээний кино, богино кино, баримтат кино, телевизийн цуврал зэрэг олон төсөл дээр ажиллажээ. 1996 онд Познаны Дүрслэх Урлагийн Академийг зураачаар төгсөхийн өмнө Европоор аялах хөлөг онгоцууд дээр гэрэл зураг авч эхэлсэн байна. Тэрээр 2011 оноос Хинди кино үйлдвэрлэлд ажиллаж эхэлснээр олон улсад танигдаж эхэлсэн бөгөөд “Эр шинж” (2014) болон “Султан” (2016) хэмээх томоохон төслүүд дээр ерөнхий зураглаачаар ажиллажээ.  

Polish cinematographer, film director and still photographer born in a tiny town Chojna covered with foggy evenings and lighted by rare beamy street lights near the German border - quite close to Berlin. He graduated from The Polish National Film School in Lodz with a degree in Cinematography in 2000. Member of the Polish Society of Cinematographers (PSC) and the Polish Filmmakers Association. He has worked as a cinematographer or a director on feature films, shorts and documentaries, as well as TV series, commercials, music videos and other projects. Before graduating with a degree in art from the Academy of Visual Arts in Poznań in 1996, he started working as a photographer on cruise ships sailing on European lines. He has gained international recognition as a cinematographer having worked in the Hindi film industry since 2011. His Indian credits include films like Mardaani (2014) and a blockbuster Sultan (2016).

Ван Чюанань 
Wang Quan’an 

Ван Чюанань бол Хятадын зургадугаар үеийн найруулагчдын томоохон төлөөлөгч юм. Тэрээр Бээжингийн кино академийг 1991 онд төгссөн байна. Үе тэнгийн найруулагчдаас ялгаатай нь Вангийн кинонууд Хятадын хөдөө тосгоны амьдралыг ихэвчлэн хөнддөг. Үүнээс жишээ нь “Эрмэйгийн тууж” (2004), “Цагаан бугат тал” (2011) бүтээлүүдийг дурдаж болно. Түүний Өвөр Монголын Өөртөө Засах Орны монголчуудын талаарх “Туяагийн хурим” (2007) бүтээл Берлиний кино наадмын шилдэг бүтээлд олгодог Алтан баавгай шагналыг хүртсэн юм. Вангийн кинонууд ихэвчлэн эмэгтэй гол дүр дээр төвлөрдөг ба түүний эхний 4 киноны гол дүрийг жүжигчин Ю Нан бүтээж байв. Түүний “Хол ч хамтдаа” (2010) бүтээл нь Берлиний кино наадмын нээлтийн киногоор сонгогдож байсан бол сүүлийн Монголд хийсэн “Өндөг” (2019) бүтээл нь тус наадмын уралдаант хэсэгт өрсөлдсөн билээ. 

Wang Quan’an is a Sixth Generation Chinese film director. He graduated from the Beijing Film Academy in 1991. Unlike many of his contemporaries, who focus on urban life, Wang's films have often emphasized China's rural life, including Jingzhe (2004) and White Deer Plain (2011). His film about Mongolians living in Inner Mongolia, Tuya's Marriage (2007) won the Golden Bear for Best Film in 2007 Berlin International Film Festival. Wang's films have also often focused on female protagonists, including his first four films, who all starred actress Yu Nan. His Apart Together opened the 2010 Berlin International Film Festival. And his latest film Öndög (2019), which was shot in Mongolia, was selected in competition section of 2019 Berlin International Film Festival.

Ү Жүнь Фөн 
Boo Junfeng 

Сингапурын шинэ давлагааны хамгийн чухал төлөөлөгч Ү Жүнь Фөн (1983) “Элсэн цайз” (2010), “Дагалдан” (2016) хэмээх хоёр бүрэн хэмжээний кино найруулснаас гадна түүний хэд хэдэн богино хэмжээний кино нь олон улсын шагнал хүртэж байв. “Дагалдан” бүтээл нь 2016 оны Каннын кино наадмын Ан Сэртен Регар хэсэгт өрсөлдсөн ба дэлхий дахины 80 гаруй кино наадамд сонгогдож байв. Ү Жүнь Фөний кино бүтээлүүд нь өөрийгөө тодорхойлох, дурсамж, бэлгийн дур хүсэл зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг өөрийн хувийн, дотно хүүрнэлээр хүмүүнлэг талаас нь харуулахыг хичээдэг аж. 

The most esteemed filmmaker of the Singaporean New Wave, Boo Junfeng (b. 1983) has written and directed 2 feature films – SANDCASTLE (2010) and APPRENTICE (2016), and several award-winning short films. APPRENTICE premiered in 2016 at Cannes Film Festival’s Un Certain Regard section. It has travelled to more than 80 film festivals around the world, won numerous awards. Boo’s works often humanizes large topics such as identity, memory and sexuality, using personal and intimate narratives.  
 

This website is created with Website Builder - Ucraft
i want a website like this
Ucraft is a free website builder that provides web designers, marketers and business owners with a set of web design tools to start their next awesome project in minutes. No coding or designer skills needed. Go to Ucraft