Алтан Хальс Олон Улсын Кино Наадам 2019 
“ЭХЭНД ҮГ БАЙСАН” зураглаачийн сургалт 
Артур Журавски, Польш зураглаач 2019.06.06

Жигжидсүрэн Монголын кино институт ТББ нь Монголын кино уран бүтээлчдийн чадавхыг сайжруулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх, үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, Монгол улс дахь кино шүүмжлэлийг хөгжүүлж, Монголын кино урлагийн уламжлал болон шинэ үеийн шилдэг бүтээлийг дэлхийн тавцанд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд Алтан Хальс Олон Улсын Кино Наадмыг 7 дахь жилдээ 2019 оны 6-р сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

 

Кино наадмын хүрээнд институт нь Польшийн зураглаач Артур Журавскийг хүндэт зочноор урьж Монголын залуу кино уран бүтээлчдэд зориулсан “Эхэнд үг байсан” нэртэй сургалтыг Синеплас ХХК, Бээжин дэх Польшийн Элчин Сайдын Яам, Монголын Зураглаачдын Холбоотой хамтран 2019 оны 6-р сарын 6-ны өдөр Синэплас студийн байранд Arri Alexa Classic камерийн иж бүрдэл ашиглан зохион байгуулна. 

 

Сургалтад 30 хүний бүртгэлийн материалыг хүлээн авснаас хойш сургалтын агуулга, сэдэвтэй хамааралтай 16 зураглаачийг сонгон суралцуулна. 

 

Бүртгэлийг 2019 оны 5 сарын 26-с 5 сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл доорх линкээр онлайнаар бүртгэнэ. Сургалтанд суух зураглаачдын нэрсийг 5-р сарын 31-нд зарлах ба шалгарсан 16 хүнээс бүртгэлийн хураамж нэг хүний 30,000 төгрөгийг авах бөгөөд энэ нь тухайн өдрийн хоол, хөнгөн зууш, кофе цайны зардалд зарцуулагдах болно.

 

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Кино институт 

Хамтран зохион байгуулагч: Синеплас ХХК 

Дэмжигч байгууллага: Монголын зураглаачдын нийгэмлэг Польшийн элчин сайдын яам

Лавлах мэдээллийг info@mfi.mn, FB.com/AKIFFest хаягуудаар холбогдон авах боломжтой.

This website is created with Ucraft
i want a website like this
Ucraft is a free website builder that provides web designers, marketers and business owners with a set of web design tools to start their next awesome project in minutes. No coding or designer skills needed. Go to Ucraft