Алтан хальс олон улсын кино наадам 2019: 
Монгол бүтээлийн бүртгэл

Монголын кино институт, iCinema, UB Passport хамтран 7-р Алтан Хальс Олон Улсын Кино Наадмыг (Altan Khalis International Film Festival – AKIFF) 2019 оны 6 сарын 4-8-ны хооронд iCinema-д зохион байгуулах гэж байна. 2013 онд өнөөгийн Монголын кино институтын дэд тэргүүн Ш.Ихбаяр Монголын андерграунд кино уралдаан нэрээр уг наадмыг санаачлан хэрэгжүүлж байв. Түүнээс хойших 7 жилд Алтан Хальс Олон Улсын Кино Наадам төлөвшиж одоогоор Монголын хоёр дахь том кино наадам болоод буй.

 

Алтан Хальс Олон Улсын Кино Наадам нь:

 Монголд арт киног таниулах

 Монголын уран бүтээлчдэд гадаад уран бүтээлчдээс урам зориг авч хөгжих боломж олгох

 Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давалгааг түүчээлэх 

эрхэм зорилготой юм.

 

Кино наадам маань уралдаант хэсэг, Мастер класс, бүрэн хэмжээний киноны үзвэр зэрэг хэсгүүдээс бүрдэж байна. 2013-2018 онд нийт 60 гаруй орны 1622 олон улсын болон Монгол богино бүтээлүүд бүртгэн авч тэндээс 184 нь уралдаант хэсэгт сонгогдож 37 нь манай кино наадмаас шагнал хүртэж байв.

 

Алтан Хальс Олон Улсын Кино Наадам 2019-ын уралдаант хэсэгт 2019 оны 5 сарын 1-нийг дуустал дараах төрлүүдэд богино хэмжээний кино бүтээлүүд (киноны хөндөх сэдэв чөлөөтэй) хүлээн авна: 

 

  • Хүүрнэлт кино (үйл явдал голлосон драм, зөгнөлт гэх мэт ямар ч жанрын кино байж болно)
  • Баримтат кино
  • Хүүхэлдэйн кино
  • Эксперименталь кино (илэрхийлэмжийг урьтал болгосон хүүрнэлт бус авангард кино)

 

Алтан хальс олон улсын кино наадмын төгсгөлд дараах шагналуудыг олгоно:

 

  • Шилдэг Монгол бүтээлд олгох Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагнал нь шалгарсан уран бүтээлчийг дахин богино кино хийхэд нь дэмжих зорилготой юм. Уг шагнал нь Global Smart Solution компанийн зүгээс 10,500,000 төгрөгийн үнийн дүнтэй мэргэжлийн ARRI Alexa Classic EV 1 сет камерын 7 хоногийн түрээсийн эрх болон Cineplus компанийн зүгээс 3,000,000 төгрөгийн үнийн дүнтэй мэргэжлийн гэрэлтүүлгийн хэрэгслийн сет 7 хоногийн түрээсийн эрхээс бүрдэх болно. Мөн богино кино зохиол дээрээ Г.Жигжидсүрэн найруулагчаас зөвлөгөө авах боломжтой. Уг дээд шагналаас гадна дараах төрөл бүрийн шагналт бүтээлүүдийг тодруулна.
  • Шилдэг Монгол хүүрнэлт кино (500.000 ₮)
  • Шилдэг олон улсын хүүрнэлт кино (250.000 ₮)
  • Шилдэг Монгол баримтат кино (500.000 ₮)
  • Шилдэг олон улсын баримтат кино (250.000 ₮)
  • Шилдэг Монгол хүүхэлдэйн кино (500.000 ₮)
  • Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино (250.000 ₮)
  • Шилдэг Монгол эксперименталь кино (500.000 ₮)
  • Шилдэг олон улсын эксперименталь кино (250.000 ₮)

 

Шаардлага

 

  • Киноны найруулагч Монгол улсын иргэн байна
  • Бүртгүүлж буй бүтээл нь сүүлийн 3 жилд бүтээгдсэн 1-30 минутын бүтээл байна (бүртгүүлэхдээ бүрэн дууссан бүтээлийг илгээнэ)
  • Бүртгүүлж буй бүтээл нь Монголд зохиогдсон кино наадамд оролцож байгаагүй (Оюутны наадамд орсон байж болно)
  • Онлаин болон бусад хэлбэрээр олон нийтэд хүрээгүй байна

 

Таны бүтээл эдгээр шаардлагыг хангаж байвал та дараах холбоосоор орон бүтээлээ бүртгүүлэх боломжтой. Та өмнө нь Алтан хальс кино наадамд ямар нэг байдлаар бүтээлээ бүртгүүлж байсан бол бүртгэлийн хураамж төлөх шаардлагагүй. Харин бүртгүүлж байгаагүй бол маягтыг бөглөсний дараа бүртгэлийн хураамж 30,000 төгрөгийг төлөх шаардлагатай болох юм.

Лавлах мэдээллийг info@mfi.mn, FB.com/AKIFFest хаягуудаар холбогдон авах боломжтой.

This website is created with Ucraft
i want a website like this
Ucraft is a free website builder that provides web designers, marketers and business owners with a set of web design tools to start their next awesome project in minutes. No coding or designer skills needed. Go to Ucraft